1Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв.
2Тэр хүчит дуугаар хашхиран
—Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.
4Тэнгэрээс өөр нэг дуу
—Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун гэхийг би сонсов.
—
16Нарийн маалинга, нил ягаан, час улаан хувцас өмссөн, алт болон үнэт чулуунууд, сувдаар гоёсон агуу хот золгүй еэ, золгүй еэ!
17Ийм их баялаг ганц цагийн дотор хог боллоо гэцгээнэ.
Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн хол зогсоод
21Хүчит нэгэн тэнгэрэлч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч тэнгис уруу чулуудангаа
—Агуу хот Вавилон ийнхүү хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
