1Давид, Рамагийн Наиотоос зугтан Ионатан уруу ирж
—Би ямар хэрэг хийсэн юм бэ? Надад ямар хилэнц байна вэ? Би таны эцэгт ямар нүгэл үйлдсэн болоод тэр миний амийг эрнэ вэ? гэж хэлэв.
2Ионатан түүнд
—Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Үзэгтүн, миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй гэж хэлэв.
3Гэсэн ч Давид тангараглан
—Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв.
4Ионатан, Давидад
—Хэлсэн бүх санааг чинь чиний төлөө би гүйцэлдүүлье гэв.
5Тиймээс Давид, Ионатанд
—Харагтун, маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл талд нуугдъя.
17Ионатан, Давидад хайртай байсан тул түүгээр дахин тангараглуулав. Учир нь Ионатан өөрийн амийг хайрлах адил Давидыг хайрладаг байжээ.
18Ионатан, Давидад
—Маргааш шинэ сарын баяр. Чиний суудал хоосон байх тул чамайг байхгүй гэдгийг мэдэх болно.
19Гурван өдөр болоход чи гарч яваад, урьд нь нуугдаж байсан нөгөө газартаа очиж, Езелийн чулууны дэргэд байгтун.
20Би бай харваж буй мэт тэр зүг уруу гурван сум тавина.
21За тэгээд, би нэгэн хөвгүүнийг явуулж, “Явж, сумнуудыг олж ир” гэж хэлнэ. Хэрэв би хөвгүүнд тусгайлан “Хар, сум чиний наад талд байна. Түүнийг авч ир” гэж хэлбэл чи гарч ирээрэй. ЭЗЭН амьд! Чамд ямар ч гай тотгор, аюул байхгүй.
22Харин би залууд “Хар, сум чиний цаад талд байна” гэж хэлбэл чи яваарай. Учир нь ЭЗЭН чамайг явуулж байна.
23Чи бид хоёрын ярьсан зүйлийн тухайд бол, харагтун, чи бид хоёрын дунд ЭЗЭН мөнх байг! гэж хэлэв.
24Ингээд Давид хээр талд нуугдав. Шинэ сарын баяр болоход хаан зоогийн ширээнд суулаа.
25Хаан заншил ёсоороо хананы дэргэд өөрийн суудалдаа суув. Ионатан босож, Саулын хажууд Абнер суусан ба Давидын суудал хоосон байв.
26Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр
—Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз гэж санажээ.
27Дараагийн өдөр, шинэ сарын баярын хоёр дахь өдөр ч Давидын суудал хоосон байв. Ингээд Саул өөрийн хөвгүүн Ионатанаас
—Яагаад Иессийн хөвгүүн өчигдөр ч, өнөөдөр ч зоогонд ирсэнгүй вэ? гэж асуув.
28Тэгэхэд Ионатан, Саулд
—Давид надаас Бетлехем уруу явъя гэж ихэд гуйсан юм.
29Тэр “Манай төрөл төрөгсөд тэр хотод тахил өргөх ёстой бөгөөд миний ах намайг ирэхийг тушаасан учраас намайг явуулж өгнө үү? Хэрэв таны нүднээ би тааллыг олсон бол намайг явуулж, ах нартай минь уулзуулахыг гуйя” гэсэн билээ. Тийм учраас хааны зоогийн ширээнд Давид ирээгүй юм гэж хариулав.
30Саул, Ионатанд ихэд хилэгнэн
—Бузар тэрслүү эмийн хүү! Чи Иессийн хөвгүүнтэй шадарлаж, өөрийгөө шившиглэн эхийгээ ичгүүр болгож байгааг чинь би мэдэхгүй гэж бодож байна уу?
31Иессийн хөвгүүн энэ газар дээр амьд байгаа цагт чи ч, чиний хаанчлал ч тогтохгүй. Тийм учраас одоо хүн илгээж түүнийг надад авчир. Тэр заавал үхэх ёстой гэж хэлэв.
32Харин Ионатан, эцэг Саулдаа хариулан
—Яагаад тэр хүнийг алах ёстой юм бэ? Тэр хүн юу үйлдсэн юм бэ? гэж хэлэв.
33Тэгэхэд Саул, Ионатаныг алахаар түүн уруу жад шидэв. Ийнхүү эцэг нь Давидыг алахаар шийдсэнийг Ионатан мэджээ.
34Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож, шинэ сарын баярын хоёр дахь өдөр зоог барьсангүй. Учир нь Давидыг түүний эцэг доромжилсонд Давидын төлөө сэтгэл нь зовж байв.
35Өглөө болоход Ионатан бяцхан хөвгүүнийг дагуулан Давидтай болзсон цагтаа хээр тал уруу гарч явав.
36Тэр, хөвгүүнд
—Миний харвах гэж байгаа сумыг олж ир гэв. Хөвгүүнийг гүйж одоход Ионатан тэр хөвгүүний араас сумаа тавив.
37Ионатаны сум харвасан газарт тэр хөвгүүн хүрч очиход Ионатан хөвгүүний араас дуудан
—Сум чиний цаана чинь байна гэж хашхиран хэлэв.
38Ионатан, хөвгүүний араас дуудаж
—Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг түүн авч, эзэн дээрээ ирэв.
39Гэвч хөвгүүн юу ч мэдээгүй ба зөвхөн Ионатан Давид хоёр л учрыг мэдэж байлаа.
40Ионатан өөрийнхөө зэвсгийг хөвгүүнд өгч
—Үүнийг хот уруу авч яв гэж хэлэв.
41Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.
42Ионатан, Давидад
—Амар тайван явагтун. Чи бид хоёр “ЭЗЭН чи бид хоёрын дунд болон миний үр удам ба чиний үр удмын хооронд мөнхөд байг!” гэж ЭЗЭНий нэрээр бие биендээ тангарагласан билээ гэв. Тэгээд Давид босож явав. Ионатан хот уруу буцжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.