1Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ.
2ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. юм гэв. Тэгээд Тэр
—Израилийн хөвгүүдэд чи “«Би байгаа» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэв.Илч 1:4,8
15Цааш нь Бурхан, Мосед
—Израилийн хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ нь мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.
16Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.
17Тиймээс та нарыг Египетийн зовлон зүдүүрээс гаргаж сүү бал урссан нутаг болох канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутагт аваачна гэж Би амлав» хэмээсэн” гэж хэл.
18Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.
19Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан явахыг чинь зөвшөөрөхгүйг Би мэдэж байна.
20Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.
21Би египетчүүдийн нүдэн дээр энэ ард түмэнд тааллыг соёрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй.Гэт 12:35–36
22Харин эмэгтэй хүн бүр хөршөөсөө мөн амьдарч буй гэрийнхээ эмэгтэйгээс алт мөнгөн эдлэл ба хувцас нэхэж аваад, хөвгүүд охиддоо өмсгөж зүүлгэ. Ингэж та нар египетчүүдийг цөлмөх болно гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.