1Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотоос бидний хайрт хамтран зүтгэгч Филемонд
2мөн бидний эгч Апфиа, хамтран тэмцэгч Архийп нарт болон гэрт чинь цугладаг чуулганд. гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя.
10Би Онесим гэдэг хүүгийнхээ төлөө чамаас гуйя. Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм.
12Би түүнийг чам уруу буцаан явууллаа. Тэр бол зүрх минь билээ.
13Би сайнмэдээний төлөө хүлээсэнд байхдаа түүнийг чиний өмнөөс өөртөө үйлчлүүлье хэмээн дэргэдээ байлгахыг хүссэн.
14Гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус, харин сайн дурын хүслээр байгаасай гэсэндээ чиний зөвшөөрөлгүйгээр үүнийг хийхийг үл хүсэв.
15Түүнийг чи үүрд буцааж авахын учир тэр чамаас түр зуур салсан биз ээ.
16Цаашид тэрээр боол шиг бус, боолоос ч илүүгээр махбодын ч дотор, Эзэний ч дотор ялангуяа миний хувьд болон чиний хувьд бүр ч илүү хайрт дүү юм.
17Иймд чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав.
18Хэрэв тэр чамд ямар нэгэн мууг хийсэн бол, эсвэл чамд өртэй бол, үүнийг надтай тооцоорой.
19Паул би өөрийн гараар бичиж байна. Би түүнийг нь төлье. (Өөрөө бас надад өртэй гэдгийг чинь чамд сануулах хэрэггүй байх)
20Тийм ээ, дүү минь, Эзэн дор тусыг чинь авъя. Христ дор зүрхийг минь тэнхрүүл.
21Хэлснээс минь илүү ихийг хийнэ гэдгийг чинь би мэддэг тул дуулгавард чинь итгэн, чамд би бичлээ.
22Үүнээс гадна надад нэг байр бэлдээрэй. Та нарын залбирлын учир би эргэж очно гэж найдаж байна.
Төгсгөлийн мэндчилгээ ба ерөөл23Христ Есүс дор надтай хамт хоригдогч Епафр чамд мэнд хүргэж байна.Кол 1:7, 4:12
24Миний хамтран зүтгэгчид болох Марк, Аристарх, Дем болон Лук нар мэнд дамжуулж байна.Үйл 12:12,25; Кол 4:10,14; 2Тм 4:10,11
25Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
