1Самуел 29 - Ариун Библи 2013(AB2013)

Филистчүүд Давидыг үл тоов

1Филистчүүд бүх цэргээ Афект цуглуулах үед, израильчууд Иезреел дэх булгийн дэргэд хуарагнав.

2Филистчүүдийн ноёд зуут, мянгатаараа өнгөрөн явахад Давид ба түүний хүмүүс ч Ахиштай хамт тэдний араас явав.

3Тэгэхэд филистчүүдийн жанжингууд

—Энэ еврейчүүд энд юу хийж байгаа юм бэ? гэж асуув. Ахиш филистчүүдийн жанжингуудад

—Энэ хүн Израилийн хаан Саулын зарц Давид бус уу? Тэр надтай хамт нэг хоёр жил байсан бөгөөд тэр над уруу оргож ирснээс хойш эдүгээ хүртэл би түүнээс ямар нэгэн гэм бурууг олоогүй гэж хэлэв.

4Гэвч филистийн жанжингууд Ахишт уурлаж түүнд хандан

—Энэ хүнийг бидэнтэй хамт тулалдаанд явуулалгүй, таны зааж өгсөн газарт нь буцаагтун. Эс тэгвэл тулалдааны үед тэр бидэнд садаа болж болзошгүй. Энд байгаа хүмүүсийн толгойноос өөр юугаар энэ хүн эзнийхээ өршөөлийг олох вэ?

5Энэ хүн “Саул мянгыг, Давид түмийг алав” гэж дуулагддаг Давид биш үү? гэв.1См 18:7, 21:11

6Тэгээд Ахиш, Давидыг дуудан

—ЭЗЭН амьд! Чи шударга хүн юм. Хуаранд надтай хамт жагсан орж гардаг чинь миний нүдэнд тааламжтай байдаг. Учир нь чамайг над уруу ирснээс хойш өдий хүртэл би чамаас ямар ч муу муухай юм олсонгүй. Гэвч эдгээр ноёдод чи таалагдахгүй байна.

7Тийм учраас филистчүүдийн ноёдын дургүйг хүргэхгүйн тулд эргэж, амар тайван буцагтун! гэлээ.

8Давид, Ахишт

—Гэвч би юу үйлдсэн юм бэ? Таны өмнө ирсэн өдрөөс хойш өдий хүртэл таны зарц би ямар алдаа гаргаснаас болж эзэн хааныхаа дайснуудтай тулалдахаар явж болохгүй билээ? гэж асуув.

9Харин Ахиш, Давидад хариулан

—Чи миний нүднээ Бурханы тэнгэрэлч адил зөвт нэгэн гэдгийг би мэдэж байна. Харин филистийн жанжингууд “Тэр бидэнтэй хамт тулалдаанд явж болохгүй” гэж хэлсэн билээ.

10Чи өөртэйгөө хамт ирсэн, эзнийхээ зарц нарын хамт маргааш өглөө эрт босонгуутаа, үүр цайхад буцагтун гэж хэлэв.

11Ийнхүү Давид болон түүний хүмүүс өглөө нь филистчүүдийн газарт буцахаар эртлэн босов. Филистчүүд Иезреел уруу явлаа.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help