1Тэрээр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олноороо хуран цугласан тул Есүс нууранд буй завин дээр гарч суув. Хурсан олон бүгд нуурын захаар газар дээр байлаа.Ургаж буй үрийн тухай
26Тэр
—Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм.
27Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр өөрөө ч мэдэхгүй.
28Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.
29Харин үр боловсормогц, ургац хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэнэ гэв.Гичний үрийн тухай(Мт 13:31–32,34; Лк 13:18–19)
30Тэр
—Бурханы хаанчлалыг бид юутай зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ?
31Энэ нь хөрсөнд суулгах үед газар дээрх ямар ч үрээс жижиг байдаг гичний үр адил юм.
32Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамал ногооноос илүү томорч, том мөчрүүд гарч, сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа.
Сургаалт зүйрлэлийн хэрэглээ33Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлийг ойлгох чинээгээр нь тэдэнд хэлэв.
34Тэр сургаалт зүйрлэлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шавь нартаа бүгдийг аминчлан тайлбарлаж өгчээ.
Есүс шуурга намдаав(Мт 8:23–27; Лк 8:22–25)35Тэр өдрийн орой Есүс тэдэнд
—Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэхэд
36тэд хурсан олныг орхин, Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч дагалдав.
37Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ.
38Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд
—Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ.
39Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт
—Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов.
40Тэр тэдэнд
—Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ? гэхэд
41тэд маш их айж, бие биендээ
—Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ? гэцгээв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.