1Тэгээд Тэр дахин синагогт ороход, тэнд хатангир гартай хүн байжээ.
2Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглаж байлаа.
3Есүс хатангир гартай хүнд
—Урагшаа гарч ир
4тэдэнд
—Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэнд тэд эс дуугарав.
5Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд
—Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.
6Фарисайчууд гарч, Есүсийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг тэр даруй Херодынхонтой зөвлөлджээ.
Эрэг дээрх үй олон7Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олноороо дагаж байлаа. Бас Иудей,
8Иерусалим, Идум, Иорданы чанад, Тир болон Сидон хавиас үй олноороо Есүсийн үйлдсэн бүхнийг сонсоод Түүн дээр иржээ.
9Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг шавь нартаа Тэр даалгав. уучлагдана.
29Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болноЛк 12:10 гэв.
30Учир нь тэд
—Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм.
Есүсийн жинхэнэ төрөл садан(Мт 12:46–50; Лк 8:19–21)31Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав.
32Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд
—Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд
33Тэр тэдэнд хариулан
—Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд
34Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж,
—Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна.
35Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, эгч, ах дүүс минь юм гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
