2Хаад 1 - Ариун Библи 2013(AB2013)

Елиа Ахазиаг буруутгав

1Ахабыг өөд болсны дараа Моаб Израилийн эсрэг босов.

2Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд

—Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.

3Харин ЭЗЭНий тэнгэрэлч, тишбе хүн Елиад

—Бос. Самарийн хааны элч нартай уулзахаар явж, тэдэнд “Израильд Бурхан байдаггүй болоод та нар Екроны бурхан Баал-зебубаас асуух гэж байна уу?” гэж хэл.

4Тиймээс одоо ЭЗЭН “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэв. Тэгээд Елиа салж явлаа.

5Элч нарыг хаан уруу буцаж ирэхэд нь тэр тэдэнд

—Яагаад та нар буцаж ирэв? гэсэнд

6тэд түүнд

—Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод «ЭЗЭН “Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж түүнд хэл» хэмээн айлдаж байна” гэж бидэнд хэлсэн гэцгээв.

7Хаан тэдэнд

—Та нартай уулзахаар ирж, эдгээр үгийг та нарт хэлсэн тэр хүн ямаршуу төрхтэй байсан бэ? гэхэд

8тэд хаандаа

—Бүсэлхийгээрээ арьсан бүс бүсэлсэн үсэрхэг хүн гэж хариулцгаав. Хаан

—Тэр бол тишбе хүн Елиа байна гэж хэлэв. түүний оронд хаан болов.

18Ахазиагийн хийсэн бусад үйл хэрэг нь Израилийн хаадын шастир номд бичигдсэн бус уу?

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help