Дуулал 36 - Ариун Библи 2013(AB2013)

Хүмүүний буруу ба Бурханы сайн сайханУдирдаачид. ЭЗЭНий зарц Давидаас.

1Буруутын голт зүрхэнд

Гэмт үйлдэл нь ярих агаад,

Бурханаас эмээхүй нь

Тэдний нүдэнд үгүй.

2Нүдэндээ тэд өөрсдийгөө дөвийлгөх тул

Хилэнцээ олж, үзэн ядаж эс чадна.

3Амнаас нь гарах үгс цөвт муу бөгөөд хуурамч

Тэр ухаалаг хандах, сайныг үйлдэхээ зогсоосон.

4Тэрээр цөвт муу санаагаа орондоо сэдэж,

Өөрийгөө гэмт буруу зам дээр зогсооно.

Тэр ёрын үйлийг үл жигшинэ.

5ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий!

Таны итгэмж үүлэнд ч хүрнэ.

6Таны зөвт байдал

Бурханы уулстай адил,

Таны шүүх их оёоргүй гүний адил

ЭЗЭН, Та хүнийг бас амьтныг хамгаалдаг

7Аяа Бурхан! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ!

Хүмүүний хүүхдүүд Таны

жигүүрийн сүүдэр дор хоргодно.

8Тэд Таны өргөөн дэх тос нүнжгээр дүүрнэ.

Тэднийг тааламжит голоосоо

Та ундаална.

9Танд амийн ундарга бий.

Таны гэрэл гэгээнд л

Бид гэрэл гэгээг хардаг.

10Таныг таньж мэдэгчдэд

Энэрэл хайраа үргэлжлүүлэн

Чигч шударга зүрхтэнд

Зөвт байдлаа хүртээгээч!

11Бардамнагчийн хөл надад бүү хүрэг!

Буруутны гар намайг бүү зайлуулаг!

12Ёс бусыг үйлдэгчид тэнд унасан

Тэд газар хөсөр унаад,

Дахин босож үл чадна!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help