Дуулал 102 - Ариун Библи 2013(AB2013)

Мөнхийн Хаанаас тусламж эрэхүйЭЗЭНий өмнө гомдол шаналалаа уудлах зовлонт хүний залбирал.

1Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсооч!

Миний хашхираан Танд хүрэг.

2Зовлон шаналлын минь өдөр

Нүүрээ надаас бүү нуугаач.

Над уруу чихээ хандуулаач.

Миний дуудах өдөр

Надад даруйхан хариулаач.

3Учир нь өдрүүд минь

утаа болон замхарч

Яснууд минь ч цуцал мэт төөнөнө.

4Зүрх минь дарагдаж

Зүлэг ногоо шиг хагдрав.

Би талхаа идэхээ ч мартжээ.

5Ёолох дуунаас минь болж

Яс минь махандаа наалдав.

6Цөлийн бэгбаатартай ижилсэж,

Зэлүүд нутгийн шар шувуу шиг болжээ би.

7Сэрүүн хэвтэж

Дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болжээ, би.

8Дайснууд минь намайг

өдөржингөө доромжилж,

Надад хорссон хүмүүс

Миний эсрэг харааж байна.

9Үнсийг талх шиг идэж,

Уух усаа нулимстайгаа би хольсон нь

10Зэвүүцэл ба хилэнгээс тань болсон юм.

Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн.

11Өдрүүд минь уртассан сүүдэр адил,

Өвс шиг гандан хатаж байна, би.

12Харин ЭЗЭН Та мөнхөд оршино.

Нэр тань үеийн үед байх болой.

13Та босож, Сионыг өрөвдөнө.

Учир нь түүнийг нигүүлсэх цаг

Тогтоосон цаг ирлээ.

14Зарц нар тань түүний чулуунуудад баярлаж,

Тоос шороог нь ч нигүүлсдэг.

15Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс,

Дэлхийн бүх хаад алдраас тань эмээнэ.

16Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулж,

Цог жавхлангийнхаа дунд үзэгдэнэ.

17Үгээгүйчүүдийн залбирлыг анхаарч,

Залбирлыг нь Тэрээр жигшихгүй.

18Хожим бүтээгдэх ард түмэн

ЭЗЭНийг магтахын тулд

Энэ нь ирэх үеийнхэнд бичигдэнэ.

19Учир нь Тэрээр

ариун өндөрлөгөөсөө өнгийн

Тэнгэрээс ЭЗЭН дэлхийг ширтсэн нь

20Хоригдлын ёолохыг сонсож,

Үхэх хөвүүдийг чөлөөлж,

21Сионд ЭЗЭНий нэрийг,

Иерусалимд Түүний магтаалыг

тунхаглахын тулд билээ.

22ЭЗЭНд үйлчлэхээр ард түмэн болоод

Хаанчлалууд хамтдаа цуглахад

23Зам зуур тэрээр чадлыг минь сулруулж,

Өдрүүдийг минь богиносгов.

24Би хэлэхдээ “Бурхан минь ээ,

Өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач.

Жилүүд тань үеийн үед билээ.

25Эрт үед дэлхийн суурийг Та тавьсан.

Тэнгэрс ч мутрын тань бүтээл юм.

26Тэд мөхөх боловч Та мөнх оршино.

Тэдгээр нь бүгд өмсгөл адил элэгдэнэ.

Тэднийг Та хувцас шиг сольж,

Тэд солигдоно.

27Харин Та хэвээрээ,

Таны он жилүүдэд эцэс үгүй.

28Зарц нарын тань хөвгүүд амьдарсаар,

Үр удам нь Таны өмнө бат зогсоно” гэлээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help