2Самуел 1 - Ариун Библи 2013(AB2013)

Давид гашуудав

1Саулыг өөд болсны дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ Зиклагт хоёр хоног байв.

2Харагтун, гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас иржээ. Тэрээр хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газар унаж, мөргөв.

3Тэгэхэд Давид түүнээс

—Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад

—Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв.

4Давид түүнд

—Юу болов? Надад хэл гэхэд тэр

—Ард олон тулалдааны талбараас зугтааж бас олон хүн унан үхэв. Саул, түүний хөвгүүн Ионатан нар ч бас үхэв гэлээ.

5Мэдээ хүргэж ирсэн тэр залууд Давид

—Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи яаж мэдэв? гэв.

6Давидад мэдээ хүргэсэн залуу

—Намайг Гилбоа ууланд санаандгүй очтол, харагтун, Саул жадаа налж байсан бөгөөд тэрэгт цэрэг болон морин цэргүүд цаахна талд нь хариугүй гүйцээд ирсэн.

7Саул арагшаа эргэж, намайг хараад дуудахад “Би энд байна” гэж би хариулсан юм.

8Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд “Би амалек хүн байна” гэсэн билээ.

9Саул надад “Над уруу ойртож ирээд, намайг алагтун. Учир нь би тэлчлэн зововч амь минь надаас зуурсаар байна” гэсэн.

10Тэгэхэд би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр нэгэнт унасан хойно, амьд үлдэж чадахгүй гэдгийг би мэдсэн билээ. Би түүний толгойн титэм, гарын бугуйвчийг нь авч ийш эзэндээ авчирлаа гэв.

19Алдартнууд чинь өндөрлөгүүд дээр чинь

Алуулан хэвтэж байна, Израиль аа!

Хүчтэнүүд чинь яахин цохигдов!

20Эл явдлыг Гатад бүү мэдээл,

Ашкелоны гудамжинд ч бүү тунхаглуул.

Эс бөгөөс филистчүүдийн охидыг баярлуулах гэж үү,

Хозлуулаагүйчүүдийн охидыг хөөргөх гэж үү.

21Өө, Гилбоагийн уулс аа,

Та нарын дээр шүүдэр бүү унаг,

бороо бүү орог.

Талбай дүүрэн анхны үр жимсэн өргөл ч бүү байг.

Учир нь тэнд баатруудын бамбай бузартан

Саулын бамбай эс тослогдов.

22Нэвт харвуулагсдын цусгүйгээр бас баатруудын өөхгүйгээр

Ионатаны нум нэгээхэн ч эргэж ирээгүй билээ.

Саулын илд ч хоосон буцаагүй билээ.

23Хайрт эрхэм Саул Ионатан хоёр

амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав.

Тэд бүргэдээс ч хурдан,

арслангаас ч хүчтэй байлаа.

24Израилийн охид оо,

Та нарыг час улаан

тансаг хувцсаар гоёж,

Өмсгөлийн чинь дээр

алтан чимгийг зүүж өгсөн

Саулын төлөө уйлагтун.

25Тулалдааны дунд баатрууд хэрхэн унаа вэ!

Өндөрлөгүүд дээр чинь Ионатан нэвт харвуулан хэвтэж буй.

26Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна.

Та намайг бүхнээс илүү

хайрладаг байлаа.

Таны хайр надад бүсгүйн хайраас

илүү гайхамшигтай байв.

27Юуны учир баатрууд унаж, тулааны зэвсэг мөхнө вэ!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help