Дуулал 94 - Ариун Библи 2013(AB2013)

Зөвтийн өшөөг авагч

1Өшөө авалтын Бурхан ЭЗЭН,

Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!

2Дэлхийн Шүүгч ээ, босож,

Бардамнагчдад үйлийнх нь хариуг өгөөч!

3ЭЗЭН, хэдий болтол буруутууд,

Хэдий болтол гэм нүгэлтнүүд

Баярлаж цэнгэх вэ?

4Тэд дээрэлхүү үгсийг ярьдаг.

Ёс бусыг үйлдэгчид

бүгд өөрсдөөрөө бахархдаг.

5Өө ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж,

Таны өвийг зовоодог.

6Тэд бэлэвсэн эмэгтэй ба ирмэл хүнийг алж,

Өнчнийг хороодог.

7Тэд “ЭЗЭН хардаггүй,

Иаковын Бурхан анзаардаггүй” гэдэг.

8Ард түмний дундах бодлогогүйчүүд ээ, ухаарцгаа!

Тэнэгүүд ээ, та нар хэзээ ойлгох юм бэ?

9Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү?

Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?

10Үндэстнүүдийг гэсгээдэг,

Мэдлэгийг хүмүүнд заадаг

Тэрээр зэмлэхгүй гэж үү?

11Хүний эргэцүүлэл нь дэмий хоосон гэдгийг

ЭЗЭН мэддэг.

12Өө ЭЗЭН, Таны гэсгээдэг,

Бас хуулиасаа заадаг хүн ерөөлтэй еэ!

13Ингэснээр гэм буруутанд нүх ухах хүртэл

Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан

тайвныг өгнө.

14Учир нь ЭЗЭН ард түмнээ эс хаяж,

Өв юугаа ч эс орхиюу.

15Учир нь шүүх дахин зөв шударга болж,

Зүрх шулуун бүхэн түүнийг дагана.

16Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн

Миний төлөө босох вэ?

Хэн ёс бусыг үйлдэгчийг эсэргүүцэн

Миний төлөө зогсох вэ?

17Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол

Сэтгэл минь удахгүй чимээгүйн дунд оршихсон.

18Хэрэв би “Миний хөл халтирсан” гэж хэлэх ёстой байсан бол,

Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань

намайг түших байсан.

19Миний дотор санаа зовоосон бодлууд олшироход

Таны тайтгарууллууд сэтгэлийг минь баясгадаг.

20Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу

Хорлолын сэнтий Тантай эвсэж чадах уу?

21Тэд хамтдаа зөвт хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж,

Гэмгүй цусанд үхлийн ял өгдөг.

22Харин ЭЗЭН миний бат цайз,

Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн.

23Тэр тэдний цөв мууг

Өөрсөд дээр нь авчирсан бөгөөд

Тэднийг хорон муугийнх нь дотор устгана.

Бурхан ЭЗЭН маань тэднийг устгана.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help