Иов 23 - Ариун Библи 2013(AB2013)

Иовын хариу: Гомдлол минь гашуун

1Тэгэхэд Иов хариулан

2—Өнөөдөр ч гэсэн гомдлол минь гашуун байна.

Ёолохыг минь харгалзахгүйгээр

Түүний мутар хүнд байна.

3Түүний сэнтийд очихын тулд би,

Түүнийг хаанаас олж болохыг мэддэг ч болоосой!

4Түүний өмнө би хэргээ танилцуулж,

Амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.

5Хариулах үгсийг нь би мэдэж,

Айлдахыг нь сонсохсон.

6Тэрээр хүч чадлын аугаагаараа

надтай тэмцэлдэх байсан уу?

Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.

7Тэгвэл зөв шударга хэн боловч

Түүнтэй мэтгэлцэхсэн.

Би ч өөрийн Шүүгчээс мөнхөд чөлөөлөгдөхсөн.

8Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга,

хойш явавч би Түүнийг ажиглаж чаддаггүй.

9Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй.

Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.

10Гэвч Тэр миний замыг мэддэг.

Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.

11Түүний замаар хөл минь бат замнаж

Түүний замыг би сахиж, хажуу тийш хазайсангүй.

12Түүний уруулын тушаалаас би холдоогүй.

Түүний амнаас гардаг үгсийг би

өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.

13Гэвч ганцаар зогсогч

Түүнийг хэн саатуулах вэ?

Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.

14Надад товлогдсон зүйлсээ

Тэр хэрэгжүүлдэг бөгөөд

Үүнээс гадна олон зүйл

Түүний санаанд буй.

15Тиймээс Түүний оршихуйн өмнө

би айдаг.

Эргэцүүлэх бүрдээ би

Түүнээс эмээнэ.

16Зүрхийг минь Бурхан доройтуулсан бөгөөд

Төгс Хүчит Нэгэн намайг түгшээсэн билээ.

17Гэсэн ч харанхуйд ч,

намайг нөмөрдөг гүн харанхуйд ч

би дуугүй байхгүй.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help