1Елиагийн хийсэн бүх зүйлс болон тэр бүх эш үзүүлэгчдийг хэрхэн илдээр цавчин алсан зэргийг Ахаб, Иезебелд нэгбүрчлэн ярьж өгчээ.
2Тэгэхэд Иезебел, Елиад хүн илгээн
—Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол бурхад намайг шийтгэг, бүр илүү үйлдэг! гэж хэлүүлжээ.
3Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцыг үлдээв.
4Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн
—Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.Елиа, Хоребт
11ЭЗЭН
—Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.
12Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуухан хүнгэнэх дуу гарлаа.
13Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд
—Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.
14Елиа
—Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив.
15ЭЗЭН түүнд
—Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно.Елиша Елиаг дагалдав
19Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа, Елишагийн дэргэдүүр гарахдаа нөмрөгөө түүнд нөмөргөв.
20Елиша үхрүүдээ орхиод Елиагийн хойноос гүйн
—Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд
—Буцаад яв даа. Юуны төлөө би чамайг ингэсэн билээ? гэж хариулав.
21Тэрээр Елиагаас эргэн явж, хос үхрийг авч, тахил болгон буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Үүний дараа тэрээр босож, Елиаг даган явж, түүнд үйлчлэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.