Матай 21 - Ариун Библи 2013(AB2013)

Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ(Мк 11:1–11; Лк 19:28–40; Иох 12:12–19)

1Тэд Иерусалимд дөхөж, Чидун уулын бэл дэх Бетфагт ирээд, Есүс хоёр шавиа илгээж

2тэдэнд

—Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Та нар тэр даруй уяатай илжиг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад Надад авчир.

3Хэрэв хэн нэгэн та нарт юм хэлбэл “Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв.

4Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд билээ. Юу гэвэл

5«Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу

Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж

Сион охинд дуулга»

гэсэн юм.

6Тэгээд шавь нар явж, Есүсийн захисан ёсоор гүйцэтгэв.

7Тэд илжгийг дудрантай нь авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав.

8Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа.

9Өмнө хойно нь явж буй хурсан олон

—Давидын Хүүд Хосанна!

Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!

Хамгийн Дээдэд Хосанна!

гэж хашхиралдаж байлаа.Сургаалт зүйрлэл: Олиггүй түрээслэгчид(Мк 12:1–12; Лк 20:9–19)

33Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ.

45Фарисайчууд ба ахлах тахилч нар сургаалт зүйрлэлүүдийг нь сонсоод, өөрсдийнх нь тухай Тэр ярьсныг мэдэв.

46Тэд Түүнийг барихыг санаархсан авч хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг тул ард олноос айв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help