2Самуел 8 - Ариун Библи 2013(AB2013)

Давид дайтав(1Шс 18:1–17)

1Дараа нь Давид филистчүүдийг цохиж номхтгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыг булаан авлаа.

2Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.

3Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг мөрний хөндийд ноёрхолоо сэргээхээр ирэхэд нь цохив.

4Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авчээ. Давид зуун тэрэгний морьдыг үлдээгээд, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ.

5Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган арам хүнийг цохив.

6Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.

7Хададезерын зарц нарт байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалимд авчирлаа.

8Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний хүрэл олзлон авчрав.

9Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод

10Хададезерын эсрэг тулалдаж түүнийг ялсан учраас Давид хааны амар мэндийг асуун баяр хүргэхийн тулд өөрийн хүү Иорамыг илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг авчрав.

11Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх үндэстнээс авсан мөнгө алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ.

12Тэдгээр нь Арам, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезерээс олзлон авсан юмс зэрэг байв.

13Давид нэрээ дуурсгав. Тэрээр буцахдаа арван найман мянган арамчуудыг Давст Хөндийд хядав. керетчүүд болон пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help