Исаиа 27 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийн аврал

1Тэр өдөр зугтагч могой Левиатан,

Мурилзсан могой Левиатаныг

ЭЗЭН уур хилэнгээрээ бас

Их хүчит илдээр шийтгэнэ.

Тэр далайн лууг ална.

2Тэр өдөр “Усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун.

3ЭЗЭН Би хамгаалагч нь юм.

Би түүнийг агшин бүрд усалдаг.

Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ

Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.

4Надад хилэн байхгүй.

Сундуу бут, өргөст бутыг

Миний эсрэг тулалдуулахаар босговол

Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.

5Эсвэл тэр хамгаалалтыг минь түшиг.

Тэр Надтай энхийг тогтоог,

Тэр Надтай энхийг тогтоог.”

6Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж,

Израиль нахиалан цэцэглээд,

Бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.

7Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шиг

Тэр түүнийг цохисон уу?

Түүнийг алсан тэд алагдсан шиг

Тэр бас алагдсан уу?

8Та түүнийг няцаахдаа

Зөв хэмжүүрээр шийтгэж,

Дорнын салхитай өдрийнх мэт

Догшин салхиараа түүнийг авч явна.

9Үүгээр Иаковын хилэнц уучлагдана.

Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно.

Тэрээр тахилын ширээний бүх чулууг

Бутарсан шохойн чулуу мэт болгоход

Ашерагийн модон шон ба

Утлагат тахилын ширээ эс тогтоно.

10Бэхлэгдсэн хотууд хоосорч,

Эдлэн газар нь цөл мэт мартагдана.

Тэнд тугал бэлчин хэвтэж,

Мөчрүүдийг нь иднэ.

11Мөчрүүд нь хатаж хугарахад,

Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана.

Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ.

Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж,

Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.

12Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд, та нар нэг нэгээрээ цуглана.

13Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help