1Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр Жавхлантын сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн тахилч бидэнд байгаа явдал юм.
“«Харагтун, Израилийн гэр
ба Иудагийн гэртэй
Би шинэ гэрээ байгуулах
өдрүүд ирж байна» гэж
Эзэн айлдаж байна.
9«Энэ нь Би тэднийг
Египет нутгаас гаргахын тулд
Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр
Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм.
Учир нь тэд Миний
гэрээн дотор байгаагүй
Би ч тэднийг хайхраагүй» гэж
Эзэн айлдаж байна.
10Эзэн ийн айлдаж байна.
«Тэр өдрүүдийн дараа
Израилийн гэртэй байгуулах
Миний гэрээ энэ юм.
Би хуулиудаа санаанд нь оруулж,
зүрхэнд нь бичнэ.
Би тэдний Бурхан болж,
Тэд Миний ард түмэн болно.
11Тэд хөршдөө, ах дүүдээ
“Эзэнийг мэд” гэж заахгүй.
Учир нь өчүүхнээсээ
агуу нь хүртэл бүгд
Намайг мэдэх болно.
12Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана.
Би цаашид нүглийг нь дахин эс санана»”
гэв.
13Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
