1Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.
2Тэрээр Иехоиакимын үйлдсэний адилаар ЭЗЭНий мэлмийд муу муухайг үйлджээ.
3Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.
4Хаанчлалынх нь есдүгээр оны аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгов. байв. Дог бүрийн өндөр нь таван тохой байсан бөгөөд дог дээр нь тойруулаад, бүгд хүрлээр хийгдсэн торон сүлжээс ба анар байв. Хоёр дахь багана ч үүний адил мөн анаруудтай байв.
23Ерэн есөн анар нь харагддаг байлаа. Торон сүлжээсэн дээр тойруулаад бүх анар нь зуу байв.
24Тэгээд тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван хаалгачийн хамт ахлах хамгаалагч авч явав.
25Тэрээр бас дайчдын жанжин нэг түшмэлийг, хотоос олдсон хааны зөвлөхүүдээс долоон хүнийг, газар нутгийн хүмүүсийг зарлан дууддаг байсан цэргийн даргын гүүшийг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жаран хүнийг хотоос авч явжээ.
26Ахлах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад буй Вавилоны хаанд аваачив.
27Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.
28Эдгээр нь Небухаднезарын цөллөгт авч явсан хүмүүс юм. Долдугаар онд гурван мянга хорин гурван иудейчүүд,
29Небухаднезарын арван наймдугаар онд Иерусалимаас найман зуун гучин хоёр хүн,
30Небухаднезарын хорин гуравдугаар онд ахлах хамгаалагч Небузарадан долоон зуун дөчин таван иудей хүнийг цөллөгт авч явав. Бүгд дөрвөн мянга зургаан зуун хүн байв.
Иехоиахин чөлөөлөгдөв31Иудагийн хаан Иехоиахины цөлөгдсөний гучин долдугаар оны арван хоёрдугаар сарын хорин таванд Вавилоны хаан Евил-меродах хаанчлалаа эхэлсэн жилд Иудагийн хаан Иехоиахинд ивээлээ үзүүлж, түүнийг шоронгоос гаргав.
32Дараа нь тэр түүнтэй эелдгээр ярин Вавилонд өөртэй нь хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавив.
33Ийнхүү Иехоиахин шоронгийн хувцсаа тайлсан бөгөөд амьдралынхаа бүх өдрүүдэд хааны ширээнд тогтмол зооглодог болов.
34Вавилоны хаанаас түүнд үхэх өдрийг нь хүртэл амьдралынх нь бүхий л өдрүүдэд өдөр бүрийн хувь хишиг болгон тэтгэмж өгдөг байжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.