1Хаад 5 - Ариун Библи 2013(AB2013)

ЭЗЭНий өргөөг барих бэлтгэл(2Шс 2:1–18)

1Тирийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тосолсныг сонсоод, зарц нараа түүн уруу илгээв.

2Тэгэхэд Соломон, Хирам уруу үг илгээж

3Эргэн тойрныхонтойгоо хийж байсан дайн тулаанаас болоод, ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл миний эцэг Давид, Бурхан ЭЗЭНийхээ нэрд өргөө барьж өгч чадаагүйг хаантан та мэдэх билээ.

4Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойрныг минь амарлиулж, дайсан ч, гай зовлон ч үгүй боллоо.

5Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь залах хүүгээр чинь Өөрийн нэрд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу Бурхан ЭЗЭНийхээ нэрд би өргөө барих гэж байна. цэвэр оливын тосыг илгээв. Соломон, Хирамд жилээс жилд ийнхүү нийлүүлжээ.

12ЭЗЭН харин амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өглөө. Хирам Соломон нарын хооронд энх тайван тогтож, тэр хоёр хамтын гэрээ байгуулжээ.

13Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрийг албадлагын ажилд дайчлав.

14Тэр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, тэд Ливанд нэг сар, нутагтаа хоёр сар байдаг байв. Албадлагын ажилчдыг Адонирам хариуцдаг байлаа.1Ха 12:18

15Соломонд ачаа зөөдөг далан мянган хүн мөн ууланд чулуу цавчдаг наян мянган хүн байснаас

16гадна ажиллагсдыг захирч, ажлыг хянах гурван мянга гурван зуун даамал байв.

17Хаан зарлиг буулгахад, өргөөний суурийг хавтгай дөрвөлжин чулуугаар тавихын тулд тэд том, үнэт, чулуу авчирчээ.

18Соломоны болон Хирамын барилгачид мөн гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз ба чулуунуудыг бэлдэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help