1Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв.
—Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ.
11Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай”
гэж Бичвэрээс уншаагүй юү? гэлээ.
12Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.
Татвар төлөх тухай асуулт(Мт 22:15–22; Лк 20:20–26)13Тэд Түүнийг үгэн дээр нь урхидаж барихын тулд фарисайн болон Херодынхны заримыг Есүс уруу явуулав.
14Тэд ирээд, Түүнд
—Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнийг ч үл ялгаварлан хэнд ч тал засдаггүйг, харин Бурханы замыг үнэнээр заадгийг мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуухад
15Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг мэдээд тэдэнд
—Та нар юунд Намайг сорино вэ? Надад денар авчирч үзүүл гэв.
16Тэд нэг денар авчирсанд Есүс
—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд тэд
—Цезарийнх гэлээ.
17Есүс тэдэнд
—Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд үүнд гайхацгаав.
Амиллын тухай асуулт(Мт 22:23–33; Лк 20:27–40)18Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг садукайчуудын зарим нь Есүс дээр ирж Түүнээс асуусан нь
—
19Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. мөн.
“ЭЗЭН миний Эзэнд
«Би Чиний дайснуудыг
хөл дор чинь тавих хүртэл
Баруун талд минь залрагтун» гэв”
гэж хэлсэн.
37Давид өөрөө Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. Хурсан олон Түүнийг дуртайяа сонсож байв.
Хуулийн багш нарыг буруушаав(Мт 23:1–36; Лк 20:45–47)38Тэр сургаал айлдан
—Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.
39Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд
40бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар илүү хүнд шийтгэл хүлээнэ гэв.
Бэлэвсэн эмэгтэйн өргөл(Лк 21:1–4)41Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячуул ихийг хийж байлаа.
42Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ.
43Есүс шавь нараа дуудаад
—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө.
44Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ, амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.