1Хаад 14 - Ариун Библи 2013(AB2013)

Иеробоамынхны эсрэг шүүлт

1Тэр үед Иеробоамын хүү Абиа өвчтэй боллоо.

2Иеробоам эхнэртээ

—Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд танигдахааргүйгээр зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.

3Арван талх, зөөлөн боов, нэг ваар зөгийн бал аваад түүн дээр оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж хэлэв.

4Иеробоамын эхнэр тийн үйлдээд босож Шило уруу явж Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос нүд нь муудаж, харж чадахаа больжээ.

5ЭЗЭН, Ахиад

—Харагтун, Иеробоамын эхнэр өвчтэй хүүгийнхээ талаар үг асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж ярь. Тэр орж ирэхдээ өөрийгөө танигдахааргүйгээр зүсээ хувиргасан байна гэж айлдсан байлаа.

6Үүдээр орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод

—Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд чи өөрийгөө танигдахгүй болгов? Би чам уруу муу мэдээтэй илгээгдсэн юм.

7Явж, Иеробоамд “Израилийн Бурхан ЭЗЭН хэлэхдээ «Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж,

8Давидын ургийнхнаас хаанчлалыг таслан авч чамд өгсөн боловч чи Миний зарц Давид шиг байсангүй. Давид, Миний тушаалуудыг сахиж, Миний мэлмийн өмнө зөв зүйтэйг үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ.

9Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү ёр мууг үйлдэн, өөртөө өөр бурхад болон цутгамал зургууд хийж, Намайг хилэгнэхэд хүргэн эцэстээ Надад нуруугаа харуулсан.

10Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Би Иеробоамын эрчүүдийг, насанд хүрээгүй ч бай, хүрсэн ч бай Израильд үр үндсээр нь тасална. Иеробоамын гэрийнхнийг үгүй болтол Би хоргол шүүрддэг шиг цэвэрлэн шүүрдэж хаяна.

25Рехобоам хааны тавдугаар онд Египетийн хаан Шишак, Иерусалимын эсрэг довтлон иржээ.

26Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны өргөөний эрдэнэсийг олзлон авав. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.1Ха 10:16–17; 2Шс 9:15–16

27Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.

28Хааныг ЭЗЭНий өргөөнд орж ирэх болгонд харуулууд ирж бамбайнуудыг өргөн яваад дараа нь дахин харуулын өрөөнд буцааж аваачих болжээ.

29Рехобоамын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

30Рехобоам, Иеробоам нарын хооронд бүхий л өдрүүдэд нь дайн дажин үргэлжилсээр байв.

31Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд тавигджээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ. Хүү Абиам нь түүний оронд хаан болов.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help