Еврей 9 - Ариун Библи 2013(AB2013)

Дэлхийн болон тэнгэрийн асар

1Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс ба үйлчлэлийн тогтоолуудтай байж.

2Эхлээд асар бэлтгэгдсэн юм. Түүний дотор дэнлүүний суурь, ширээ, тавиг талх байв. Энэ нь “Ариун газар” хэмээгдсэн юм. сайн юмсын Тэргүүн тахилчаар Христ ирэхдээ илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ.

12Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон.

13Учир нь махбодыг цэвэршүүлэхийн тулд бузартагсдын дээр ямааны болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,Христийн тахил нүглийг зайлуулдаг

23Тиймээс тэнгэр дэх юмсын хуулбаруудын хувьд ийнхүү цэвэршигддэг бол харин тэнгэрлэг юмс нь өөрсдөө эдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэршигдэх шаардлагатай байв.

24Учир нь жинхэнэ юмны хуулбар болох гараар хийгдсэн ариун газарт Христ ороогүй. Харин эдүгээ бидний төлөө Бурханы оршихуйд үзэгдэхийн тулд тэнгэрт өөрт нь орсон билээ.

25Тэргүүн тахилч жил бүр ариун газарт бусдын цустай ордог шиг Тэр дахин дахин Өөрийгөө өргөх албагүй байв.

26Тийм бишсэн бол, ертөнцийн сууриас хойш Тэр үргэлж зовох ёстой болно. Харин эдүгээ, үеийн төгсгөлд Өөрийгөө тахил болгон нүглийг зайлуулахын тулд Тэр ганц удаа үзэгдсэн юм.

27Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг

28Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help