Еврей 10 - Ариун Библи 2013(AB2013)

Бүгдийн төлөө өргөсөн Христийн тахил

1Учир нь хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаараа ойртон ирэгчдийг төгс болгож чадахгүй.

2Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнт цэвэршигдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахил өргөхөө больсон байх байсан биш үү?

3Харин тэр тахилд нь жилийн жилд нүглийн сануулга буй.

4Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.

5Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ

“Та өргөл ба тахилыг хүсээгүй,

Харин Та Надад бие бэлдсэн.

6Шатаалт ба нүглийн тахилыг

Та эс таалав.

7Тэгээд Би

«Үзэгтүн. Бурхан минь,

Хүслийг тань үйлдэхээр

Би ирлээ.

Миний тухай хуйлмал номд

бичигдсэн» гэж хэлсэн”

гэв.

8Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, шатаалт ба нүглийн тахилыг Та хүсээгүй. Та тэднийг эс таалав. (Эдгээр нь хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн.

9Дараа нь Тэр “Үзэгтүн. Хүслийг тань үйлдэхээр Би ирлээ” гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг.

10Энэхүү хүслээр бид Есүс Христийн, бүгдийн төлөө нэгмөсөн биеэ өргөсөн өргөлөөр ариусгагдсан юм.

11Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог.

38Харин зөвт хүн итгэлээр амьдарна.

Хэрэв тэр ухрах аваас

Сэтгэл минь түүнийг эс таална”

гэжээ.

39Бид сүйрэл уруу ухрагсад бус харин итгэж, амийг хадгалагсад билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help