1Хүүхдүүд ээ, эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм.
2“Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаадБоол эзэн хоёр
5Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын дагуух эздэдээ ч эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай.Бурханы өвч бүрэн зэвсэг
10Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.
11Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс.
12Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.
13Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав.
14Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс.
15Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.Иса 52:7
16Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай,
17авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.Иса 59:17
18Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай.
19Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир.
20Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.
Хувийн болон төгсгөлийн гуйлт21Эзэн дор итгэмжит, үйлчлэгч хайрт дүү Тухик, та нарт миний тухай бүгдийг мэдэгдсэнээр миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдэж авах болно.Үйл 20:4; 2Тм 4:12
22Тэр бидний байдлыг мэдүүлэн зүрхийг чинь тайвшруулаг гэсэн зорилгоор би түүнийг та нарт илгээлээ.
23Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан хийгээд хайр нь итгэлийн хамт ахан дүүс та нарт байх болтугай.
24Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүгдэд нигүүлсэл нь орших болтугай.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.