1Би зовлон шаналангийнхаа дунд
ЭЗЭНд хашхирсанд
Тэрээр намайг сонсов.
2Аяа ЭЗЭН, сэтгэлийг минь худалч уруул
Хуурмаг хэлнээс авраач.
3Чамд юу өгөх вэ?
Хуурмаг хэл ээ, чамд өөр юу хийх вэ?
4Тац модны шатаж буй нүүрстэй
Дайчин хүний хурц сум.
5Би Мешехт түр сууж,
Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул
би хөөрхийлөлтэй еэ!
6Амар тайвныг үзэн ядагчтай хамт
Сэтгэл минь удаан оршин суужээ.
7Би амар тайван.
Харин намайг ярихад тэд дайныг хүснэ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
