Дуулал 66 - Ариун Библи 2013(AB2013)

Израилийг ивээсэн Бурхныг магтъяУдирдаачид: Дуу. Дуулал.

1Бүх газар дэлхий,

Бурханд баяртайгаар хашхир!

2Түүний нэрийн сүр жавхланг дуул,

Магтаалыг нь сүр жавхлантай болго!

3Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ!

Таны хүч аугаа учраас

Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.

4Бүх дэлхий Танд мөргөж,

Таныг магтан дуулна

Тэд Таны нэрийг магтан дуулна” гэж хэл. Села

5Ирээд, Бурханы үйлсийг үз,

Хүний хөвгүүдэд үйлдсэн нь сүрдэм!

6

8Хүмүүс ээ, бидний Бурханыг магтаж,

Магтаалынх нь дууг сонсгогтун!

9Тэр биднийг амьд байлгадаг.

Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.

10Бурхан, Та биднийг сорьсон.

Мөнгийг цэвэршүүлдэг мэт

Та биднийг цэвэршүүлсэн.

11Та биднийг торонд оруулсан.

Та ууц нуруунд маань

Дарах ачааг үүрүүлсэн.

12Та толгой дээгүүр маань

Хүмүүсийг мордуулсан.

Бид гал ба усан дундуур гарсан.

Гэлээ ч Та биднийг

Элбэг баян газарт авчирсан.

13Таны өргөөнд би

Шатаалт тахилуудыг авч орно.

Танд тангарагласнаа

Би биелүүлнэ.

14Намайг зовлон шаналалд байхад

Уруул минь өгүүлж,

Ам минь ингэж хэлсэн.

15Танд тарган малаар

Шатаалт тахилуудыг би

Хуцнуудын утаатай хамт өргөнө.

Бухыг ухнатай хамт өргөнө. Села

16Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс.

Тэгвэл миний сүнсний төлөө

Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.

17Би амаараа Түүнд хашхирсан агаад

Хэлээрээ Түүнийг өргөмжилсөн.

18Хэрэв би зүрхэндээ

Цөв мууг хүндэтгэсэн бол

Эзэн сонсохгүй байхсан.

19Харин Бурхан үнэхээр сонсож,

Залбирлын минь дуунд

Тэр чих тавьсан.

20Залбирлыг минь хаяагүй

Энэрэл хайраа ч надаас буцаагаагүй.

Бурхан магтагдах болтугай!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help