Еврей 5 - Ариун Библи 2013(AB2013)

1Учир нь хүмүүсийн өмнөөс Бурханы юмсад харилцахаар хүмүүсийн дундаас сонгогдсон тэргүүн тахилч бүр бэлэг болоод тахилыг нүглээс болж өргөхийн төлөө Бурханд томилогддог.

2Тэр өөрөө ч мөхөсдөлөөр хүрээлэгдсэн учраас үл мэдэгчийг болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв.

3Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглийн тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.

гээд,

6бас өөр газар

“Мелхизедекийн хэргэмийн дагуу

Чи мөнхийн тахилч юм”

гэж Айлдагч нь алдаршуулсан юм. Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.

Төлөвшилд хүрээгүй талаарх сануулга

11Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна.

12Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал харин Бурханы илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэг нь та нарт хэрэгтэй болж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.1Ко 3:2

13Сүүгээр амьдрагч бүр нь зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажээ.

14Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help