1Тэгээд Тэр миний чихэнд чанга дуугаар хашхиран
—Хотыг залхаан цээрлүүлэгчид ээ, хүн бүр сөнөөгч зэвсгээ гартаа бариад ойртон ирцгээ гэж айлдлаа.
2Харагтун, зургаан эрэгтэй хүн, тусбүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүгт харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов.
3Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудав.
4ЭЗЭН түүнд
—Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.
8Тэд цохин алж байхад би ганцаараа үлдэн нүүрээрээ унаад
—Аяа, Эзэн БУРХАН, Та Иерусалимын дээр хилэнгээ асгаснаараа Израилийн хамаг үлдэгчийг устгаж байна уу? гэж хашхирлаа.
9Тэгэхэд Тэр надад
—Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.
10Миний хувьд, мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Харин Би байгаа байдлыг нь өөрсдийнх нь толгой дээр буцаана гэв.
11Дараа нь, харагтун, бүсэлхийдээ бичгийн хэрэглэл бүхий, маалинган хувцас өмссөн өнөөх хүн хэргийг мэдүүлэн
—Таны надад тушаасан ёсоор би гүйцэтгэв гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
