Дуулал 2 - Ариун Библи 2013(AB2013)

Хааны ялалт

1Үндэстнүүд юунд үймэлдэнэ?

Ард түмнүүд дэмий юунд хуйвалдана?

2ЭЗЭН ба Түүний

Тослогдсон Нэгэнийг

эсэргүүцэн

Газар дэлхийн хаад сууцгааж,

Захирагчид хоорондоо зөвлөлдөж, хэлэхдээ,

3“Бид тэдний гинжийг тасалж,

Хүлгийг нь өөрсдөөсөө зайлуулцгаая!” гэх боловч

4Тэнгэрт залрагч инээж байна,

Тэднийг Эзэн тохуурхаж байна.

5Тэгээд Тэрээр тэдэнд

Уур юугаараа айлдаж,

Хилэн юугаараа айлган,

6“Би ариун уул Сиондоо

Өөрийн хааныг өргөмжилсөн” гэлээ.

7Би ЭЗЭНий зарлигийг тунхаглана.

Тэр Надад хэлэхдээ

«Чи Миний Хүү,

Өнөөдөр Би Чамайг төрүүлэв.

8Надаас гуй! Би үндэстнүүдийг

Чиний өв болгон,

Дэлхийн хязгааруудыг ч

Чиний эзэмшил болгон өгнө.

9Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж,

Шавар сав шиг бутлах болно» гэсэн.

10Тиймээс хаад аа, ухаалаг бай.

Иймээс дэлхийн шүүгчид ээ, сургамж ав.

11Эмээн ЭЗЭНд үйлчилж,

Сүрдэн баясагтун.

12Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж,

Та нар замдаа сүйрэх болно.

Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм.

Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help