Дуулал 98 - Ариун Библи 2013(AB2013)

Дэлхийг шүүх Түүнийг магтъяДуулал.

1ЭЗЭНд шинэ дууг дуулагтун,

Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн

Түүний баруун гар ба Түүний ариун мутар

Түүнд авралыг гүйцэтгэсэн.

2ЭЗЭН авралаа мэдүүлсэн.

Тэрээр үндэстнүүдийн нүдэнд

Зөвт байдлаа илчилсэн.

3Тэрээр Израилийн гэрт хандсан

Энэрэл хайр ба үнэн юугаа санасан.

Дэлхийн зах хязгаар бүхэн

Бурханы маань авралыг үзэв.

4Бүх дэлхий ЭЗЭНд

баяртайгаар хашхирагтун!

Дуу гарган баярлан дуулж,

магтан дуулагтун!

5Ятгаар болон ая эгшгээр,

Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун!

6Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар

ЭЗЭН болох Хааны өмнө

баяртайгаар хашхирагтун!

7Далай болон түүний доторх бүх юмс,

Ертөнц болон түүн дээр оршигч бүхэн нүргэлэг!

8ЭЗЭНий өмнө гол мөрнүүд алга ташин

Уул нурууд баярлан дуулаг,

9Учир нь Тэрээр газар дэлхийг

шүүхээр ирж байна.

Тэрээр ертөнцийг зөвтөөр,

Ард түмнийг чигч шударгаар шүүх болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help