1Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ.
2Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандахад тэд булшинд хүрч ирэв.
3Тэд өөр хоорондоо
—Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? гэж ярилцаж байв.
4Дээш харахдаа тэр бул чулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ.
5Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа.
6Тэр тэдэнд
—Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна.
7Харин явж, Түүний шавь нарт болон Петрт “Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул айлдсаных нь дагуу тэнд та нар Түүнийг харах болно” гэж хэл гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
