Дуулал 4 - Ариун Библи 2013(AB2013)

Итгэл дүүрэн гуйлтУдирдаачид. Давидын дуулал чавхдаст хөгжимд.

1Зөв шударгын Бурхан минь ээ,

Дуудахад минь хариулаач!

Зовоход минь намайг

Та амраасан билээ.

Намайгаа өршөөн,

Залбирал юуг минь сонсооч.

2Хүний хөвгүүд ээ,

Хэдий болтол нэр хүнд минь

Ичгүүр болох вэ?

Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж,

Худал хуурмагийг хайх юм бэ? Села

3Бишрэлтнүүдийг ЭЗЭН

Өөртөө тусгаарласныг мэдэгтүн.

Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.

4Уурлавч нүгэл бүү үйлд

Үүнийг орондоо, зүрхэндээ тунгааж, дуугүй бай.

5Зөв шударгын тахил өргөж,

ЭЗЭНд итгэ.

6“Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж

Олон хүн асууж байна.

ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөж

Бидэн дээр гэрэлтээч!

7Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь

Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү.

8Би амар амгалан хэвтэж, унтах болно.

Аюулгүйгээр аж төрүүлэгч минь, ЭЗЭН,

Зөвхөн Та билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help