Иов 15 - Ариун Библи 2013(AB2013)

Елифазын үг: Иов сүсгийг дордууллаа(15:1—21:34)

1Дараа нь теман хүн Елифаз хариулан

2—Хоосон мэдлэгээр цэцэн нь хариулж,

Дорнын салхиар өөрсдийгөө дүүргэх ёстой юу?

3Ашиггүй яриа сайнгүй үгсээр

Арсалдах ёстой юу тэд?

4Бурханаас эмээхүй чинь алсад байна

Бурханы өмнөх бясалгал чинь гацсан байна.

5Хилэнц чинь амыг чинь сургамжилж

Зальтны хэлийг чи сонгожээ.

6Би биш ам чинь чамайг буруутгав,

Бэлхнээ уруул чинь чамайг гэрчлэв.

7Хүн төрөлхтний ууган нь чи юу?

Уул толгодоос өмнө нь чи бүтээгдсэн юм уу?

8Бурханы чуулалд чи суугаа юу?

Мэргэн ухааныг чи өөрөөрөө хязгаарласан уу?

9Чиний мэддэгийг бид мэдэхгүй юу?

Бидний ухаарахгүй юуг чи ойлгоо вэ?

10Өөрийн чинь эцгээс ч өндөр настай

Үсэн буурал өтгөс бидэн дунд бий.

11Бурханы тайтгарууллууд болоод

Зөөлнөөр чамд айлдсан үг нь ч

Чамд чамлагдаж байгаа юм уу?

12Зүрх чинь юунд чамайг булаан

Нүд чинь юунд эргэлдэж,

13Бурханы эсрэг уураа чи эргүүлж,

Амнаасаа ийм үгсийг гаргахад хүргэнэ вэ?

14Хүн гээч нь ариун байж чадах уу?

Эмэгтэйгээс төрсөн хүмүүс

Зөвт байж чадах уу?

15Үзэгтүн, Тэрээр ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд

Тэнгэрс ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.

16Тэгвэл жигшмээр, завхарсан нэгэн буюу

Гэм бурууг ус адил уудаг хүн ямар байх бол!

17Би чамд хэлье, намайг сонс!

Юу үзсэнээ ч би мэдүүлье.

18Мэргэд юу хэлснийг,

Эцэг өвгөд нь ч нууцлаагүйг мэдүүлье.

19Зөвхөн тэдэнд газар нутаг өгөгдсөн бөгөөд

Тэдний дундуур харийн ямар ч хүн өнгөрөөгүй билээ.

20Гэм буруутан нь бүх өдрүүддээ

Өвдөлтөд тарчилдаг агаад

Харгис хүнд хадгалагдсан

жилүүд тоотой бөлгөө.

21Түгшүүрийн чимээ чихэнд нь байж,

Амар амгалангийн үед ч

сүйтгэгч түүн дээр ирдэг.

22Тэрээр харанхуйгаас

эргэн гарна гэдэгт итгэдэггүй бөгөөд

Тэрээр илдэнд заяагдсан ажээ.

23Тэрээр хоол хайн тэнүүчилж,

“Хаана байна вэ?” гэдэг.

Харанхуйн өдөр маш ойр байгааг

тэр мэддэг билээ.

24Шаналал хийгээд шахаа түүнийг айлгаж,

Довтлоход бэлэн буй хаан мэт

тэд түүнийг нөмрөн авдаг.

25Учир нь тэрээр Бурханы эсрэг гараа сунгаж,

Төгс Хүчит Нэгэний эсрэг

Ихэмсэг аашилсан билээ.

26Түүний эсрэг гөжүүдлэн тэрээр

Бамбайныхаа бөхөөр дайрсан билээ.

27Учир нь тэр нүүрээ өөхөөрөө бүтээж,

Бэлхүүсэндээ харвин суулгажээ.

28Тэрээр эзгүйрсэн хотуудад,

Хэн ч амьдрахааргүй сууцанд

Сүйрлийн овоохой болсон

сууцнуудад амьдрах болно.

29Тэрээр баяжихгүй,

Эд баялаг нь ч үүрдийнх биш.

Үр тариа нь газарт унахгүй.

30Тэрээр харанхуйгаас зугтахгүй.

Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд

Түүний амны амьсгалаар

Тэрээр одох бөлгөө.

31Тэр өөрийгөө хуурч,

Хуурмаг хоосонд бүү итгэг.

Хуурмаг хоосон нь түүний шагнал болно.

32Түүний цагаас өмнө

Энэ нь биелэгдэж,

Түүний мөчир ч ногоорохгүй.

33Тэр өөрийн боловсроогүй усан үзмийг

Усан үзмийн мод мэт унагаж,

Өөрийн цэцгийг чидун мод шиг хаях болно.

34Учир нь сүсэг бишрэлгүйн чуулал үргүй бөгөөд

Хээл хахуулийн майхнуудыг гал шатаадаг юм.

35Тэд худал хуурмагаар жирэмслэн

Ёс бусыг төрүүлдэг бөгөөд

Тэдний санаа бодол нь

Заль мэхийг бэлтгэдэг ажээ гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help