Дуулал 87 - Ариун Библи 2013(AB2013)

Сионд амьдрахын баяр хөөрКорагийн хөвгүүдийн дуулал. Дуу.

1Түүний суурь ариун ууланд бий.

2Сионы үүд хаалгуудыг

Иаковын оршин суух газруудаас илүүгээр

ЭЗЭН хайрладаг.

3Бурханы хот оо,

Чиний талаар сүр жавхлант юмс яригддаг. Села

4“Намайг мэдэгчдийн дунд

Рахабыг болон Вавилоныг би дурдана.

Харагтун, Филист ба Тир Етиопын хамт

«Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”

5Харин Сионы тухай

“Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ.

Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.

6ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж,

“Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ. Села

7Тэгээд дуучид, бүжигчдийн хамт

“Миний бүх эх булаг Танд бий” гэнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help