1Есүс энэ бүх яриагаа дуусаад, шавь нартаа
—
2Хоёр хоногийн дараа Алгасал баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ. гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав.
51Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ.
52Есүс түүнд
—Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө.
53Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?
54Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв.
55Тэр үед Есүс хурсан олонд
—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.
—
68Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, Христ ээ? гэцгээв.
Петрийн үгүйсгэл(Мк 14:66–72; Лк 22:56–62; Иох 18:15–18,25–27)69Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирээд,
—Чи ч бас Галилын Есүстэй байсан шүү дээ гэхэд
70тэр харин бүгдийн өмнө үгүйсгээд
—Юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэв.
71Петрийг хашааны хаалгаар гарахад өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байгсдад
—Энэ, Назарын Есүстэй байсан гэж хэлэв.
72Тэр дахин үүнийг өчиглөн үгүйсгэж
—Би энэ хүнийг танихгүй гэв.
73Тэгтэл удалгүй, тэнд байгсад ирээд
—Чи гарцаагүй тэдний нэг мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв.
74Петр хараал тавин тангараглаж
—Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр мөчид тахиа донгодов.
75Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагш гарч, гашуунаар уйлав.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
