1Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа шавь нарынх нь нэг Түүнд
—Эзэн, Иохан шавь нартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ.
2Тэр тэдэнд
—Та нар залбирахдаа
“Аав аа, Таны нэр
ариунаар дуурстугай.
Таны хаанчлал иртүгэй.
3Өдөр тутмын минь талхыг
Өдөр бүр бидэнд өгөөч.
4Бидэнд өртэй бүхнээ
Бид уучилдаг учир
Бидний нүглийг мөн уучлаач.
Биднийг уруу татлагад
бүү автуулаач”
гэж хэл гэв.
Цөхрөлтгүй залбирал5Тэгээд Тэр тэдэнд
—Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч.
6Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” гэхэд нь
7дотроос тэр “Битгий надад төвөг удаад бай. Үүдээ хэдийнээ түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм өгч чадахгүй” гэжээ.
8Би та нарт хэлье. Хэрэв тэр анд нөхрөө гээд босож юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно.
9Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.
10Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ.
11Хүүгээ загас гуйхад оронд нь могой өгдөг хүн та нарын дунд байна уу?
12Эсвэл өндөг гуйхад нь хилэнцэт хорхой өгнө гэж үү?
13Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? гэв.
Есүс ба Беелзебул(Мт 12:22–30; Мк 3:20–27)14Тэр хэлгүйн чөтгөрийг хөөн гаргажээ. Ингээд чөтгөр нь зайлж одоход, мөнөөх хэлгүй ярьж эхлэв. Хурсан олон ихэд гайхацгаав.
15Харин тэдний зарим нь
—Тэр чөтгөрүүдийн захирагч Беелзебүлээр чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж байхад,Бузар сүнс буцаж ирэх нь(Мт 12:43–45)
24Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч юуг ч эс олох үед тэрээр “Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё” гэдэг.
25Буцаж ирээд өнөөхийг шүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг.
26Тэгээд тэр явж, өөрөөсөө илүү муу өөр долоон сүнсний хамт тийшээ орж, тэндээ амьдардаг аж. Өнөөх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог гэж айлдав.
Жинхэнэ ерөөл27Түүнийг энэ зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд
—Таныг тээсэн хэвлий, Таныг хөхүүлсэн хөх нь ерөөлтэй еэ! гэж чанга дуугаар хэлэв.
28Харин Тэр
—Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.
Тэмдэг шаардсан нь(Мт 12:38–42)29Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр
—Энэ үеийнхэн бол ёрын муу үеийнхэн. Тэд тэмдгийг эрж хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй.Биеийн гэрэл(Мт 5:15; 6:22–23)
33Хэн ч дэнлүү асаагаад далд газар юмуу эсвэл савны доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг.Мт 5:15; Мк 4:21; Лк 8:16
34Нүд чинь биеийнхээ дэнлүү юм. Тиймээс нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин ёрын муу аваас бие чинь мөн харанхуй байна.
35Иймд өөрийгөө хар, чиний доторх гэрэл нь харанхуй биш биз.
36Бие чинь бүхэлдээ гэрлээр дүүрэн агаад өчүүхэн төдий ч харанхуйгүй бол дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг энэ нь бүхэлдээ гэрлээр дүүрэн байна гэв.
Фарисайчууд, хуулийн багш нарыг буруушаав(Мт 23:1–36; Мк 12:38–40)37Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув.
38Түүнийг хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ.
39Харин Эзэн түүнд
—Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор чинь дээрэм тонуул, муу муухай нь дүүрэн байдаг.
40Мунхгууд аа, гаднахыг бүтээсэн Тэр доторхыг мөн бүтээгээгүй гэж үү?
41Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл харагтун, бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно.
42Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ургамал ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга ёсыг үл ойшоодог. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.Лев 27:30
43Фарисайчууд та нар золгүй еэ! Та нар синагогт тэргүүн суудалд залрах, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.
44Та нар золгүй еэ! Та нар үл харагдах булшнууд мэт тул хүмүүс мэдэхгүйгээр дээгүүр нь алхдаг гэв.
45Хуульчдын нэг нь Түүнд
—Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд
46Тэр
—Хуульчид та нар мөн золгүй еэ! Та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг хүчирдүүлж хэцүүдүүлдэг хэрнээ өөрсдөө ачаанд ганц хуруугаа ч хүргэдэггүй.
47Та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж босгодог ч тэднийг та нарын өвөг дээдэс хөнөөсөн.
48Ингэхлээр та нар өвөг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мөн. Өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн тул, та нар тэдний булшийг босгож байна.
49Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь “Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг алж, заримыг нь хавчина.
50Энэ нь ертөнцийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.
51Абелын цуснаас авахуулаад Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно”Эх 4:8; 2Шс 24:20–21 гэсэн юм.
52Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогсдод ч та нар саад болсон гэв.
53Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам олон юм асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа.
54Тэд амнаас нь гарах үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг отож байлаа.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.