Марк 13 - Ариун Библи 2013(AB2013)

Сүмийн сүйрлийг зөгнөв(Мт 24:1–2; Лк 21:5–6)

1Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг

—Багш аа, хараач, яасан том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд

2Есүс түүнд

—Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.

3Түүнийг сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр сууж байхад Петр, Иаков, Иохан, Андрей нар Түүнээс аминчлан асууж

4Энэ нь хэзээ болох вэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч гэв.

5Есүс тэдэнд

—Хэн нэгэн нь та нарыг төөрүүлэх вий, болгоомжил.

6“Тэр чинь би байгаа юм” хэмээн нэрээр минь олноороо ирж олныг төөрөлдүүлнэ.

7Та нар дайны тухай ба дайны чимээ сонсвол бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм.

8Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй газар хөдлөлт хийгээд өлсгөлөн болно. Энэ бүгд төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.

Хавчлагыг зөгнөв

9Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болж, захирагчид ба хаадын өмнө зогсох болно.Хоосролын бузар(Мт 24:15–28; Лк 21:20–24)

14Харин та нар хоосролын бузар нь байх ёсгүй газраа байхыг харвал (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг.

30Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй.

31Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.

Сонор сэрэмжтэй бай(Мт 24:36–44)

32Харин тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ.Мт 24:36

33Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн. Учир нь тэрхүү цаг хэзээг та нар эс мэднэ.

34Энэ нь холын аянд гарахдаа гэрээ орхиж, зарц нартаа үүрэг өгч, хүн бүрд ажлыг нь оноож мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушааж буй хүнтэй адил юм.Лк 12:36–38

35Тиймээс сэрэмжлэгтүн. Учир нь гэрийн эзэн орой эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодоход аль эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.

36Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий.

37Та нарт ч тэр, бүгдэд ч адил Би хэлж байна. “Сэрэмжлэгтүн” гэж хэлэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help