1Самуел 22 - Ариун Библи 2013(AB2013)

Давид дагагчдын хамт Адулламд

1Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод, Давидын байгаа газар уруу ирэв. таны гэрт хүндтэй хүн юм.

15Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү? Энэ нь надаас хол байг! Таны боол би энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч гэж хэлэв.

16Гэвч хаан

—Ахимелех ээ, чи заавал үхэх ёстой. Чи болон чиний эцгийн гэрийнхэн бүгд үхэх болно гэж хэлэв.

17Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа

—Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай гар нийлж мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч халдахыг хүссэнгүй.

18Тэгэхэд хаан Доегт

—Чи явж очоод, тахилч нарт халдагтун гэсэнд едом хүн Доег явж очоод, тахилч нарт халдаж, тэр өдөр маалинган ефод зүүсэн наян таван хүнийг алав.

19Тэр тахилч нарын хот Нобыг цохиж, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав.

20Гэвч Ахитубын ач, Ахимелехийн нэгэн хөвгүүн Абиатар гэгч зугтан Давидын араас оргож ирэв.

21Саул, ЭЗЭНий тахилч нарыг хөнөөснийг Абиатар, Давидад мэдэгдэв.

22Тэгэхэд Давид, Абиатарт

—Тэр өдөр едом хүн Доегийг тэнд байхаар нь тэр лав Саулд хэлж мэдэгдэнэ гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрийнхэнд үхэл авчирлаа.

23Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна гэж хэлэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help