1Тэрхүү өдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайнмэдээ дэлгэрүүлж байхад нь ахлах тахилч нар, хуулийн багш нар ахлагчдын хамт Түүн дээр ирж,
2Түүнд
—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа бидэнд хэл. Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэсэнд
3Тэр хариуд нь
—Би мөн та нараас нэг зүйл асууя. Надад хэл.
4Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэв.
5Тэд өөр хоорондоо хэлэлцэн
—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ.
6Харин бид “Хүмүүсээс” гэвэл, ард олон бүгд Иоханыг эш үзүүлэгч байсан гэж үздэг тул биднийг чулуугаар шиднэ шүү дээ гээд,
7тэд
—Хаанаас ирснийг нь мэдэхгүй гэв.
8Тэгэхэд нь Есүс
—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ.
Сургаалт зүйрлэл: Зохисгүй түрээслэгчид(Мт 21:33–46; Мк 12:1–12)9Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь
—Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав гэнэ.
“ЭЗЭН миний Эзэнд
«Баруун талд минь залрагтун.
43Би дайснуудыг чинь
Чиний хөлийн гишгүүр
болгох хүртэл залрагтун» гэж айлдав”
гэсэн.
44Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол, Тэр яаж түүний хүү байх билээ? гэв.
Хуулийн багш нарыг буруушаав(Мт 23:1–36; Мк 12:38–40)45Ард олныг бүгдээр ийн сонсож байх зуурт Тэр шавь нартаа
—
46Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд
47бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
