2Шастир 36 - Ариун Библи 2013(AB2013)

Иоахазын хаанчлал(2Ха 23:30–35)

1Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв.

2Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ.

3Дараа нь Египетийн хаан Иерусалимд түүнийг хаан ширээнээс буулган авч, түүний газар нутагт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг ногдуулав.

4Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин түүний дүү Иехоахазыг Неко аваад Египетэд аваачив.Иехоиакимийн хаанчлал ба олзлогдол(2Ха 23:36—24:7)

5Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ. настай байсан бөгөөд Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.

10Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.Зедекиагийн хаанчлал(2Ха 24:18–20; Иер 52:1–3а)

11Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав.

14Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.

Иерусалимын уналт(2Ха 25:1–21; Иер 52:3б–11)

15Тэдний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр ард түмнээ болон орших газраа энэрсэн билээ.

16Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм.

17Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй. Корешийн тунхаг(Езр 1:1–4)

22Иеремиагаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа

23“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Түүний ард түмнээс та нарын дунд байгаа хэн ч байг, түүний Бурхан, ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” гэсэн билээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help