Дуулал 6 - Ариун Библи 2013(AB2013)

Үхлүүт өвчнөөс эдгэхийн төлөө залбиралУдирдаачид. Давидын дуулал, чавхдаст хөгжимд. Шеминитийн дагуу.

1ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч.

Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.

2Сул доройгийн минь учир

ЭЗЭН, намайг өршөөгөөч.

Яс минь янгинахын учир

ЭЗЭН, намайг эдгээгээч.

3Сэтгэл минь ихэд шанална.

ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?

4ЭЗЭН, эргэн ирж,

сэтгэлийг минь хэлтрүүлээч.

Энэрэл хайрынхаа учир

намайг авраач.

5Үхдэл нь Таныг үл дурсана.

Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?

6Ёололдоо би туйлдав.

Хайлалдаа ор минь шөнө бүр живнэм.

Нулимсанд нэвчив, дэвсгэр минь.

7Гашуудлаас болж нүдний минь гал бөхөв.

Өстнүүдээсээ болж нүд минь харанхуйлав.

8Ёс бусыг үйлдэгчид та бүгд надаас холд

Учир нь ЭЗЭН миний уйлан гингэнэх дууг сонсов.

9ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд

ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.

10Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ.

Тэд гэнэт ичиж, ухрах болно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help