Дуулал 81 - Ариун Библи 2013(AB2013)

Зөрүүд Израильд хандсан Бурханы уриалгаУдирдаачид: Гит дээр. Асафын дуулал.

1Бидний хүч болох Бурханд

Баясгалантайгаар дуулагтун.

Иаковын Бурханд

Хөөрөн хашхирагтун.

2Дуу өргөж, товшуур цохиж,

Сонсголонт ятгыг

босоо ятгатай хамт дуугарга.

3Бидний баярын өдөр, шинэ сар,

Тэргэл сартайд бүрээ үлээгтүн!

4Учир нь Израильд зориулсан зарлиг,

Иаковын Бурханы шийдвэр энэ юм.

5Тэрээр Египет нутаг даяар явахдаа

Иосефын дотор гэрчлэлийг тогтоосон.

Тэгэхэд би мэдэхгүй хэлээ сонсов.

6“Би мөрнөөс нь ачааг буулгаж,

Гарыг нь сагснаас чөлөөлөв.

7Зовлон шаналан дотор

Чи хашхирсан бөгөөд

Би чамайг мултруулав.

Аянгын нууц газраас чамд хариу өгч

Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан.

8Хүмүүс ээ, Намайг та нарт

гэрчилж байхад сонсогтун.

Израиль аа, чи Намайг сонссон ч болоосой!

9Дунд чинь гаднын бурхан бүү байг.

Харийн бурханд бүү мөргө, та нар.

10Египет нутгаас та нарыг удирдан гаргасан

ЭЗЭН Бурхан чинь Би юм.

Амаа том ангайлга,

Би дүүргэе.

11Гэвч Миний хүмүүс дууг минь сонссонгүй

Израиль ч Намайг дагасангүй.

12Иймээс Би тэднийг зоргоор нь явуулахын тулд

Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаав.

13Хүмүүс минь Намайг сонсож,

Израиль Миний замаар явсан ч болоосой!

14Тэгвээс Би дайснуудыг нь хурдан дарж,

Мутраа өстнүүдийнх нь эсрэг эргүүлэх байсан

15ЭЗЭНийг үзэн ядагсад

Түүнд сөхрөн бөхийх байсан бөгөөд

Тэдний цаг мөнхөд үргэлжлэхсэн.

16Тэр тэднийг дээд зэргийн

буудайгаар хооллохсон.

Хад чулуунаас зөгийн бал гаргаж

Би та нарыг хангах байсан”

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help