Нехемиа 5 - Ариун Библи 2013(AB2013)

Нехемиа дарангуйллыг эсэргүүцэв

1Хүмүүс болон тэдний эхнэрүүд, иудей ахлагч нарынхаа эсрэг чанга дуугарав.

2Нэг хэсэг нь “Бид хөвгүүд, охидтойгоо нийлээд олуул билээ. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авах шаардлагатай” гэж байхад,

3нөгөөдүүл нь “Өлсгөлөнгийн үеэр, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн талбай, байшингуудаа барьцаалж байна” гэж байв.

4Мөн “Бидний тариан талбай, усан үзмийн талбайд оноогдсон хааны татварыг төлөхийн тулд мөнгө зээлсэн.

5Бие махбод маань бидний ахлагч нарын бие махбодтой адил, хүүхдүүд маань тэдний хүүхдүүдтэй адил бус уу. Гэсэн ч харцгаа, бид болохоор хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийнэ боолчлогдож байна. Бид яаж ч чадахгүй байгаа. Учир нь тариан талбай, усан үзмийн талбай маань бусдынх болжээ” гэж хэлэгсэд ч байв.

6Тэднийхээ чанга дуу болон эл үгсийг сонсоод миний уур ихэд хүрэв.

7Тэгээд би өөрөө үүнийг сайтар бодоод, сурвалжтанууд ба түшмэдэд

—Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! хэмээн зэмлэж, тэдний эсрэг их цугларлыг би зарлав. бүү нэх гэж хэлэв.

12Тэгэхэд тэд

—Бид үүнийг буцааж өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийнэ гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав.

13Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч, энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган

—Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.

Нехемиагийн өгөөмөр сэтгэл

14Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксийн хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш миний бие болон манай хамаатнууд ч захирагчийн хүнс хангамжаа хүртэл идсэнгүй.

15Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээс дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.

16Чухамдаа би энэ хэрмийн ажилд бүх хүчээ зориулан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд бүх зарц нар минь тэнд ажиллахаар цугласан.

17Түүнээс гадна, эргэн тойронд маань байсан үндэстнүүд дотроос бидэн уруу ирэгсэд болон зуун тавин иудей хүн ба түшмэд миний ширээнд хооллодог байв.

18Өдөр бүрийн хүнсэнд нэг үхэр, зургаан шилмэл хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг тулам тулмаар өгч байв. Энэ ард түмний дээрх боолчлол хангалттай хүнд байсан учир энэ бүхэнд би захирагчийнхаа хүнсний ногдлыг шаардаж байгаагүй билээ.

19Энэ ард түмэнд хийсэн бүхий л зүйлийн минь төлөө Бурхан минь, надад сайныг санаач.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help