1Самуел 13 - Ариун Библи 2013(AB2013)

Саулын ёс бус өргөл

1Саул идэр насандаа хаан болж Израилийг хоёр жил захирчээ.

2Саул өөртөө Израилиас гурван мянган эрийг сонгон авснаас хоёр мянга нь түүнтэй хамт Михмаш болон Бетелийн ууланд байсан ба нөгөө нэг мянга нь Ионатантай хамт Бениамины Гибеад байв. Харин үлдсэн хүмүүсийг тэр өөр өөрсдийнх нь майхан уруу буцааж явуулав.

3Ионатан Гебад байсан филистчүүдийн харуулын ангийг цохисон бөгөөд филистчүүд ч үүнийг сонсов. Тэгэхэд Саул орон даяар эвэр бүрээ үлээж

—Еврейчүүд сонсогтун! гэж зарлав.

4Саул филистчүүдийн харуулын ангийг цохиж, филистчүүд Израилийг жигшин зэвүүцэх болсон нь бүх Израильд дуулдаж, ард олон Гилгалд байгаа Саул дээр дуудагдан цугларав.

5Филистчүүд Израильтай байлдахаар цугласан нь гучин мянган тэрэгт цэрэг, зургаан мянган морин цэрэг ба далайн эргийн элс мэт тоо томшгүй олон явган цэрэг байв. Тэд ирж, Бет-Авены зүүн зүгт Михмашт хуарагнав.

6Израильчууд аюулд орсноо (цэргүүд хүчтэй шахагдсаны улмаас) хараад агуй, бут сөөг, хавцал, газар доорх нүх, худагт нуугдав.

7Мөн еврейчүүдийн зарим нь Иорданыг гаталж, Гад болон Гилеадын нутагт очжээ. Харин Саул Гилгалд байсаар, түүнтэй цуг байсан ард олон айн дагжиж байлаа.

8Самуелын тогтоосон хугацаа болох долоо хоног Саул хүлээсэн боловч Самуел Гилгалд ирсэнгүй. Ард олон түүнийг орхин тарцгааж байв.

15Тэгээд Самуел босон Гилгалаас Бениамины Гибеад өгсөж очив.

Тулааны бэлтгэл

Саул өөртэйгөө хамт байгаа хүмүүсийг тоолбол зургаан зуугаад эрчүүд байв.

16Саул, түүний хүү Ионатан ба тэдэнтэй хамт байсан хүмүүс Бениамины Гебад байхад филистчүүд Михмашт хуарагнан буусан байв.

17Довтлогч цэргүүд филистчүүдийн хуарангаас гурван анги болон хуваагдаж гарав. Нэг анги нь Офрагийн замаар, Шуалын газар уруу эргэн

18нөгөө анги нь Бет-хороны зам уруу эргэн бас нэг анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар зам уруу эргэн явжээ.

19Израилийн бүх нутаг даяар төмрийн дархан олддоггүй байв. Учир нь филистчүүд “Еврейчүүд өөрсдөө илд, жад хийх вий” гэдэг байжээ.

20Тиймээс бүх Израиль анжис, зээтүү, сүх, хадуураа ирлүүлэхийн тулд филистчүүд уруу очдог байлаа.

21Анжис, зээтүү, сэрээ, сүх ирлэж засахад шекелийн гуравны хоёртой тэнцэх үнийг төлдөг байв.

22Тулалдааны өдөр Саул болон Ионатантай хамт байсан ард олны хэнийх нь ч гарт илд ч, жад ч байсангүй. Харин Саул болон түүний хөвгүүн Ионатанд л байв.

Ионатан гайхагдаж филистчүүд ялагдав

23Филистчүүдийн харуулын анги Михмашийн гармаар гарлаа.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help