1Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө.
2Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан цохиулж үхвээс түүний төлөө цусан өшөө байхгүй.
3Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө өөрийг нь худалдах ёстой.
4Хэрэв хулгайлсан юм нь түүний эзэмшил газраас амьдаар олдвол үхэр, илжиг эсвэл хонины аль нь ч бай хулгайч хоёр нугалж төлөх ёстой.
5Хэрэв хүн тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт малаа бэлчээрлүүлж байгаад сул тавьснаас болж мал нь өөр хүний тариалангийн талбай эсвэл усан үзмийн цэцэрлэгт бэлчвэл малын эзэн хамгийн сайн тариалангийн талбай болон усан үзмийн цэцэрлэгээр нөхөн төлөх ёстой.
6Хэрэв гал гарч, сундуу бутанд авалцаж, хураасан тариа эсвэл хадаагүй тариа эсвэл тариалангийн талбайг шатаавал тэр галыг тавигч нь заавал нөхөн төлөх ёстой.
7Хэрэв хүн мөнгө эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой.
8Харин хулгайч олдоогүй бол гэрийн эзэн шүүгч дээр очиж, хөршийнхөө эд хөрөнгөнд гар хүрсэн эсэхээ шүүлгэх ёстой.
9Үхэр, илжиг, хонь, хувцас хунар эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан юмс буюу ямарваа гэмт үйлдлийн тухайд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.
10Хэрэв хүн илжиг, үхэр, хонь ба бусад малаа хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хэн ч хараагүй байхад үхэх, гэмтэх эсвэл алга болох аваас
11хөршийнхөө өмчид гар хүрээгүй гэдгээ тэр хоёр хоёулаа ЭЗЭНий өмнө тангараглах ёстой. Малын эзэн тэр тангаргийг хүлээн авах бөгөөд нөгөө хүн нөхөн төлөх ёсгүй.
12Хэрэв уг мал түүнээс хулгайлагдсан бол тэрээр эзэнд нь нөхөн төлөх ёстой.
13Хэрэв уг мал нь сэгчүүлж тасчуулсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тасчуулсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй.
14Хэрэв хүн хөршөөсөө ямар нэгэн юм зээлж аваад тэр нь эзнийх нь үгүйд гэмтэх эсвэл үхвэл зээлсэн хүн бүрэн нөхөн төлөх ёстой.
15Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс түүний үнэ нь болно.
Нийгэм шашны хууль16Хэрэв хүн сүй тавиагүй онгон бүсгүйг уруу татаж, түүнтэй унтвал бүсгүйн төлөө инж өгч, түүнийг эхнэрээ болгон авах ёстой.
26Хэрэв чи хөршийнхөө хувцсыг барьцаанд авбал нар шингэхээс өмнө түүнд буцааж өг. бүү хараа. Мөн ард түмнийхээ удирдагчийг бүү хараа.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.