Дуулал 41 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы тусламжинд бат итгэхүйУдирдаачид. Давидын дуулал.

1Дорой хүмүүсийг анхааран асрагч нь

Юутай ерөөлтэй вэ!

Зовлонгийн өдөр

ЭЗЭН түүнийг аварна

2ЭЗЭН түүнийг хамгаалан амьдруулна,

Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй гэгдэнэ.

Түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.

3Орондоо түүнийг сульдан хэвтэж байхад нь

ЭЗЭН тэтгэнэ

Өвчтэй байхад нь

Та сэргээн босгоно.

4Би “ЭЗЭН, намайг нигүүлсээч,

Таны эсрэг нүгэл үйлдсэн тул

Сэтгэлийг минь эдгээгээч” гэсэн.

5Дайснууд минь намайг муулан

“Тэр хэзээ үхэж, нэр нь үгүй болох вэ?” гэж ярилцав.

6Тэр намайг харахаар ирэхдээ

Хуурмаг хоосныг ярина.

Тэрээр зүрхэндээ цөв мууг агуулаад

Гадагш гарахдаа түүнийгээ тараана.

7Намайг үзэн ядагч бүхэн

Миний тухай шивнэлдэнэ.

Намайг хорлохоор тэд хуйвалдаж

8“Тэр хорт өвчин туссан

Тэр хэвтээд дахин босож чадахгүй” гэнэм

9Миний итгэдэг дотнын найз,

Миний талхыг идэж байсан нэгэн нь

Миний эсрэг өсгийгөө өргөв.

10Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,

Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч

11Дайсан минь намайг ялсан дуугаар хашхирдаггүй билээ

Та намайг таалдгийг би үүгээр мэддэг билээ.

12Та намайг үнэнч байдлын минь дунд түшиж,

Намайг мөнхөд өмнөө байлгадаг

13Израилийн Бурхан ЭЗЭН

Мөнхийн мөнхөд магтагдтугай!

Амен, амен

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help