1Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
Христитгэлийн эрх чөлөө2Харагтун. Хэрэв та нар хозлуулвал Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна.
3Хозлолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бүх хуулийг биелүүлэх өртөн мөн.
4Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс арилан, нигүүлслээс салж унажээ.
5Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна.
6Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм.
7Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ?
8Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй.
9Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.
21атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.
Сүнсний үр жимс22Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж,
23дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй.
24Христ хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ.
25Хэрэв бид Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор явцгаая.
26Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
