1Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв.
2Паулыг дуудан ирүүлсний дараа Тертул яллаж, захирагчид хандан ийн хэлэв.
—Таны ачаар бид амар амгалан байж, таны холч ухаан энэ ард түмэнд их өөрчлөлтийг авчирсанд
3бид хаана ч гэсэн бүх талаараа маш талархан хүлээн зөвшөөрдөг шүү, эрхэм хүндэт Фелик минь.
4Гэвч таныг чилээхийг эс завдаж, хүлцэнгүй чанараараа биднийг түр саатан сонсохыг танаас хичээнгүйлэн гуйя.
5Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.
6Сүмийг бузарлах оролдлого хийхэд нь бид түүнийг баривчилсан. Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд
9иудейчүүд
—Үнэхээр тийм шүү гэж дэмжицгээв.
Паул Феликийн өмнө өчив10Захирагч, Паулыг ярь гэж дохисонд тэр
—Та олон жилийн турш энэ үндэстнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно.
11Би Иерусалимд мөргөхөөр ирснээс хойш арван хоёроос илүү хоног болоогүйг та мэдэж чадна.
12Эд намайг сүмд ч, синагогт ч мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан эсвэл олныг үймүүлж байсныг ер олж хараагүй.
13Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна.
14Харин үнэндээ энэ хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн. Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ би хүлээн зөвшөөрнө.
15Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг.
16Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ.
17Хэдэн жилийн дараа би өөрийн үндэстэнд өглөг өгөхөөр мөн өргөлтэй ирлээ.
22Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж
—Мянгатын дарга Лусийг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд,
23зуутын даргад
—Түүнийг хорихдоо чөлөөтэй байлгаж, өөрийнхнөөс нь түүнийг эргэх гэвэл бүү саад хий гэж тушаав.
Паулыг хорионд байлгасан нь24Хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилтэйгээ хамт хүрч ирээд, Паулыг дуудуулан, Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов.
25Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик аягүйцэж
—Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ.
26Чингэхдээ Паулыг өөрт нь мөнгө өгөх байх гэж найдсан тул түүнийг ойр ойрхон дуудан ирүүлж, ярилцдаг байжээ.
27Хоёр жил өнгөрч Феликийг Порк Фестээр солиход, иудейчүүдэд тал олохыг хүссэн Фелик Паулыг хорьсон чигээр нь үлдээв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.