Дэд хууль 30 - Ариун Библи 2013(AB2013)

Бурхан шударгаа үзүүлнэ

1Чиний өмнө миний тавьсан ерөөл, хараал бүхэн чамд тохиолдож, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон улс бүхнийхээ дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,

2чи бас чиний хөвгүүд Бурхан ЭЗЭНдээ эргэж өнөөдөр миний та нарт тушаасан бүгдийн дагуу Түүний үгийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ дагаваас

3ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөж, чамайг тараан цацсан бүх улс үндэстний дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.

4Цөлөгдөгсөд чинь тэнгэрийн хязгаарт байсан ч ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс цуглуулж, чамайг тэндээс эргүүлэн авчирна.

5Тэгээд ЭЗЭН Бурхан чинь чамайг эцэг өвгөдийн чинь эзэмшиж байсан тэр газарт авчран, чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамд сайныг үйлдэж, эцэг өвгөдөөс чинь илүү олшруулна.

6ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хозолно.

7ЭЗЭН Бурхан чинь чиний дайснууд болон чамайг үзэн ядаж хавчдаг бүхэн дээр энэ бүх хараалыг буулгана.

8Чи дахин ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй, Түүний бүх тушаалыг биелүүлэх болно.

9Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гарын аливаа ажил үйлсийг тэтгэж, чиний үр хүүхэд, чиний мал сүргийг өсгөн үржүүлж, газрын чинь ургацыг арвижуулан сайн сайхан болгоно. ЭЗЭН чиний эцэг өвгөдөд баярласан шигээ чамд дахин баярлаж, чамд сайн сайхныг хайрлана.

10Хэрэв та нар энэ хуулийн номд бичигдсэн Түүний тушаал, зарлигуудыг сахин мөрдөхөөр ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай дагаж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Бурхан ЭЗЭНдээ эргэвэл ийм байх юм.

Амийг сонго

11Өнөөдөр чамд миний тушааж буй энэ тушаал чамаас далдлагдсан зүйл биш, алс холын ч зүйл биш,

12тэнгэрт байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор бидний төлөө хэн тэнгэрт гарах вэ?” гэж хэлэхээр юм биш.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help